2022 оны 10 сарын 20
Жирэмсэн үеийн санаа зовох асуудлуудын нэг бол яах аргагүй язралт юм. Бидний арьс гэнэт сунах эсвэл хэт их сунах үед, арьсны уян хатан, бат бөх чанарыг хангаж байдаг коллаген, эластины ширхгүүд тасрах буюу арьс урагдаж байдаг. Эдгээр тасарсан ширхгүүдийг бие махбод өөрөө тодорхой хэмжээнд нөхөн сэргээж байдаг. Гэвч бие махбодийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр арьс урагдах үед арьс коллаген, эластиныхаа ширхгийг нөхөн сэргээж чадахгүй тул сорви үүсдэг байна.
Харин жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас арьс болон, хэвлийн хана хэвийн үеэс илүү уян хатан байдаг ч ургийн өсөлтөд арьс дасан зохицох хугацаа хангалттай байж чаддаггүй, жирэмсний дааврууд арьсны гүний давхаргуудын ус барих чадварыг нэмэгдүүлснээр арьсанд хуримтлагдсан ус нь коллаген, эластины холбоосыг сулруулж байгаагаас арьс амархан урагдах буюу язралт үүсэх шалтгаан болж байна гэж үздэг.
Язралт нь жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох ба ний жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-90% нь үүсдэг. Ихэнх үед жирэмсний сүүлийн 3 сараас язралт анзаарагдаж эхэлдэг боловч зарим ээжүүд хэвлий нь дөнгөж томорч эхлэнгүүт анзаардаг.
Бид язралт үүсэхээс сэргийлж болох ба үүний тулд арьсаа байж болох хамгийн дээд хэмжээнд БАЙГАЛЫН ГАРАЛТАЙ чийгшүүлэх тосоор чийгшүүлэх хэрэгтэй. Мөн витамин Е,С,В2,В3 зэрэг арьсанд тустай амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ өдөрт 2 литр ус уух нь язралт үүсэхээс сэргийлэхэд нөлөөлдөг.
Хэрвээ язралт нэгэнт үүссэн бол бид язралтын сорвийг бүрэн арилгаж чадахгүй ч бүдгэрүүлж болдог.
Хэрвээ та таны биед язралт үүссэн байгааг анзаарсан л бол тодрохоос өмнө хурдан арилгаарай.
Та өөрөө байгаль. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААРАЙ.