Жирэмсний үеийн нойргүйдэл, нойрны чанарыг сайжруулах арга

2024-04-15 08:16
Жирэмсний үеийн нойргүйдэл, нойрны чанарыг сайжруулах арга

Жирэмсний сүүлийн саруудад гормоны өөрчлөлтөөс үүссэн сэтгэл зүйн тавгүй мэдрэмжүүд, өдрөөс өдөрт томорч буй гэдэс, ойр ойрхон шээс хүрэх, ам цангах зэрэг нь нойрсох үйл явцад сөргөөр нөлөөлж орчны бяцхан чимээ, өрөөний хамтрагчийн тань хөрвөөх хөдөлгөөн хүртэл үүр цайтал нойргүй хонох шалтгаан болдог.

Энэ бүхэн зөвхөн танд учирч буй асуудал биш бөгөөд ээж болж буй үйл явцын нэгэн хэсэг хэвийн л үзэгдэл учир санаагаа битгий зовоогоорой.

Бяцхан үрээ гэдсэндээ тээх үедээ нойрны чанараа сайжруулахын тулд дараах зөвлөгөөг дагаарай:

Үүнд:

1.     Унтахаасаа өмнө хурц тод дэлгэцийн гэрлээс зайлсхийх. Дэлгэцийн цэнхэр гэрэл нь таны тархинд өдөр болж байна гэсэн хуурмаг мэдээллийг өгснөөр таны тархи мелатонин хэмээх дааврыг ялгаруулахаа больж эхэлдэг. Улмаар тархи унтах биш сэрэх мэдрэмжийг авч бид улам идэвхтэй утсаа оролдож эхэлдэг байна.

2.     Тайвшруулах амьсгалын дасгал хийх. Хамар бол амьсгалах гол эрхтэн гэдгийг санаж аль болох хамраараа цээж дүүрэн амьсгал авч амаараа зөөлөн гаргаарай. 

3.     Бүлээн усанд хэвтэх нь булчинг суллаж, амрааж өгөхөд тустай. Усны температур 36 -аас илүү гарахгүй байх ёстой ба халуун уур нь биен дэх шингэний хэмжээг бууруулж байдаг учир хангалттай шингэн нөхөх үүднээс дуртай уух зүйлээ шимж уугаарай. 

4.     Унтахаас өмнө зөгийн балтай халуун бүлээн сүү уух нь мэдрэлийг тайвшруулдаг.

5.     Орондоо тухалж баруун хажуугаараа хэвтэх нь зүрх шахагдаж хүндрэл үүсэхээс сэргийлдэг.

6.     Нойргүйдлээс сэргийлэхийн тулд элдэв эм тариа хэрэглэх нь ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир та байгалийн гаралтай үнэрт эмчилгээг туршаад үзээрэй

7.     Жирэмсний үед сэтгэл түгшиж, сэтгэл санаа тогтворгүй болсон ч энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд зөвхөн танд биш бүхий л ээжүүдэд тохиолддог зүйл юм шүү.

8.     Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, нойрны чанараа сайжруулахын тулд байгальд илүү их цагыг өнгөрөөх, байгалийн таатай чимээг сонсох, зэргээр өөрийгөө илүү тайван, аз жаргалтай байхад анхаараарай.

Жирэмсний үеийн нойрны чанарыг сайжруулж бие болон сэтгэл санааг амраах хамгийн аюулгүй, байгалийн гаралтай аргыг Weleda санал болгож байна.

Та унтахаас өмнө Тайвшруулан амраах ванны сүүтэй бүлээн усанд орж тайвшруулах биеийн тосоор массаж хийгээд үзээрэй.

Заавар:

1.     100% байгалийн гаралтай Лаванда цэцгийн үнэрт ванны сүүг алганы хонхорхойн хэмжээтэйгээр бүлээн устай ванн руу хийнэ. Усны хэм 33-34 градус байх ба 10-15 минут хэвтэж амрана.

2.     Уснаас гарахдаа биеийн алчуураар зөөлөн дарж арчих ба арьс чийгээ алдахаас сэргийлэн тэр даруй тайвшруулан амраах биеийн тосыг түрхэж шингэтэл нь массажлаж өгнө.

3.     Өөрт тааламжтай дуу сонсох, ном унших зэргээр өөрийгөө амрааж тайван тухтай унтахыг хичээгээрэй.

4.     Унтах үедээ гэрэл бүрэн хаасан хөшгийг хааж аль болох өрөөнд гэрэл оруулахгүй байхад анхаарах нь бат бөх амрахад тусална шүү.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл