Таны хэвлий дэх бяцхан үрийг аюулгүй, эрүүл бойжуулахын тулд таны биед маш их өөрчлөлтүүд явагдаж байдаг. Ийм шалтгааны улмаас жирэмсний үед цусны хэмжээ энгийн үеэс 7 дахин нэмэгдэж, нэгж зүрхний цохилт бүрд 1,25 дахин илүү хүчил төрөгч шахаж эхэлдэг.
Мөн жирэмсний үед Эстроген дааврын хэмжээ 30-50 дахин нэмэгдэж энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй нөлөөлдөг. Ихэнх эмэгтэйчүүд энэ үед гайхалтай уян зөөлөн болдог ч зарим үед сэтгэл зүй тогтворгүй болгож, олон төрлийн мэдрэмжүүд холилдож эхэлдэг.
Эхний маамуугаа хүлээж буй ээжүүдийн хувьд энэ бүх өөрчлөлтүүд эерэг мэдрэмж өгдөг ч зарим үед шалтгаангүй сэтгэл түгших, сэтгэл гутрах үе гардаг нь ээж таны туулах хэвийн л үзэгдэл юм.
Жирэмсний үед ихэнх эмэгтэйчүүдэд дараах сэтгэл зовнил илэрдэг байна.
Үүнд:
· Хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовох
· Өөртөө итгэлгүй болох, хүүхэд өсгөх итгэлгүй байх
· Өмнө нь дуртай байсан зүйлсдээ дургүй болох
· Өдөржин орноосоо босмооргүй санагдах
· Таны төлөө хэн ч зогсохгүй мэт ганцаардсан мэдрэмж төрөх
Шалтгаангүй сэтгэл түгших, санаа зовох, өөртөө гутрах зэрэг ээж танд учирч буй сэтгэл зүйн өөрчлөлтийг даван туулахын тулд та өөртөө цаг гаргаж, хайртай дотнын хүмүүстэйгээ ярилцан одоо туулж буй гайхалтай цаг үеэ аз жаргалтайгаар мэдрэхийг хичээгээрэй.
Хамгийн гол зүйл нь та өөрийгөө хайрлах, өөртөө анхаарах үедээ өөртөө хатуу хандах хэрэггүй гэдгийг санаарай. Та бол үргэлж хамгийн сайн ээж юм шүү.
Мэдээж сэтгэл зүйн энэ өөрчлөлтүүдийг даван туулахад бяцхан дэмжлэг хэрэгтэй болно.
Иймээс Weleda-ийн зүгээс сэтгэл зүйгээ тогтворжуулах дараах бяцхан аргыг санал болгож байна.
1. Өөртөө хатуу хандахгүй байх. Бүхий л ээжүүд дээрх үеийг туулдаг ба зөвхөн танд тохиолдож буй зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөх. Нэг л өдөр та энэ бүхнийг маш баатарлагаар даван туулсан байх болно.
2. Аль болох хэн нэгэнтэй ярилцаж холбоотой байх. Мэдээж бүх зүйл хүссэнээр болохгүй, ярилцах хүнгүйдэх үе ч бий. Гэсэн ч та аль болох хайртай дотнын хүмүүстэйгээ харилцаа холбоотой байж тэднээс өөрийгөө тусгаарлахгүй байхыг хичээгээрэй.
3. Цаг зарцуулж, дурлаж хийх зүйлтэй болох. Хүний тархи бодох зүйл багатай байх тусам илүү их сөрөг мэдээлэлд анхаарлаа хандуулж, бодож эхэлдэг. Иймээс та аль болох тархиа дуртай, хиймээр байгаа зүйлээрээ завгүй байлгахыг хичээгээрэй
4. Өөрөө өөртөө цаг гаргах. Өөрөө өөрийгөө баярлуулах олон арга байдаг. Та Шведийн Hyggie аргыг ашиглан өөрт хамгийн тухтай байдлыг үүсгэж амарч болно.
5. Аль болох байгальтай ойр байх. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй хэдий ч бид бүхэн байгаль эхийн бүтээл гэдэг нь маргашгүй үнэн юм. Иймээс байгалийн чимээг сонсож, шинэ чийглэг үнэрийг мэдрэх нь сэтгэл санааг тань дээшлүүлж өгнө шүү.
6. Тайвшруулан амраах ванны сүүтэй бүтээн усанд орох. Лаванда цэцгийн үнэр нь мэдрэлийн системийг дэмжиж, тайвшруулах үйлчилгээтэй ба сэтгэл түгшлийг бууруулдаг байгалийн үнэрт эм юм. Та бүлээн усанд орохдоо усны температур 33-34 хэм буюу хэт халуун биш байхад анхаараарай. Гарын алганы хонхорхойд багтах хэмжээний ванны сүүг усанд хийж 10-15 минут хэвтэж амарна. Мэдээж дуртай хатаасан цэцгээ хийж өгсөн ч болно. Уснаас гараад биеийг тайвшруулан амраах биеийн тосыг түрхэж массажлаж өгөөрэй