ХЯРЗАНГИЙН МАССАЖ хийлгэх нь төрөх үеийн урагдал, хярзангийн хайчлалт (эпизиотоми) -аас сэргийлж чадах уу?

2021-11-25 10:59
ХЯРЗАНГИЙН МАССАЖ хийлгэх нь төрөх үеийн урагдал, хярзангийн хайчлалт (эпизиотоми) -аас сэргийлж чадах уу?

Урагдалаас сэргийлэх боломжтой юу?

  • Тиймээ. Боломжтой.

• Төрөх дөхөж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх үед тулгардаг хамгийн элбэг тохиолддог асуудлуудын нэг яахын аргагүй хярзангийн урагдал байдаг.

  • ХЯРЗАН ГЭДЭГ НЬ: үтрээ болон хошногны хоорондох зайг хэлдэг бөгөөд төрөх үед хамгийн эмзэг байдаг.
  • ХЯРЗАНГИЙН ХАЙЧЛАЛТ (эпизиотоми) гэдэг нь төрөлтийн 2 үе шатанд ургийн толгой гарах тэр агшинд хийгдэх мэс ажилбарыг хэлнэ.

• Хэрэв хярзангийн массаж хийснээр төрөхөд заавал хярзан хайчлуулах шаардлагагүй болж, эмзэг эрхтнээ хамгаалж болдог байна.Хярзангийн массаж нь:

  • Жирэмсний 3 дах 3 сар буюу 36 дах долоо хоногтойгоос эхлэн хярзангийн массаж хийж хярзангийн арьсыг бэлтгэнэ.

• Хярзангийн массажыг хийлгэхэд АНХААХАР ЗҮЙЛС:

  • Жирэмслэлт нь 34, 35 долоо хоногоос хэтэрсэн эхчүүдэд л зөвлөдөг. Учир нь үүнээс өмнөх үед хийгдвэл төрөлтийг сэдээх , улмаар ураг хугацаанаас өмнө дутуу төрөх эрсдэлийг дагуулдаг.
  • Хярзангийн массаж хийгдэх орчин цэвэр, дулаан, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангагдсан байх шаардлага тавигддаг. Массаж хийж гүйцэтгэх хүний гараар угаасан, хумсаа авсан, нэг удаагийн бээлий хэрэглэж, өгзгөн доор байрлуулдаг дэвсгэрийг сольсон ариун цэврийг маш сайн баримтлаж хийх хэрэгтэй. Хэрэв эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хийвэл олон сөрөг үр дагавар (халдварт өвчин тараах, өгсөх замаар халдвар тусах) -ыг авчирдаг учир үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.
  • Зориулалтын тос ашиглах- баталгаат хугацаа болон найрлага, чанарын шаардлагыг хангасан тосыг ашиглаж хэрэглэнэ.
  • Хярзангийн массажны зориулалтын тосыг ашиглаж хийх хэрэгтэй. Энэ нь жирэмсэн эхэд аюулгүй, харшилах найрлага болон, сөрөг нөлөөгүй аюулгүй тос байдаг.
  • Массажыг зөв, аюулгүй техникийг ашиглан хийх ёстой бөгөөд гүн биш, зөөлөн хөдөлгөөнөөр хийж гүйцэтгэх нь маш чухал юм. Хэт хүчтэй, даралттай хийж гүйцэтгэх үед арьс хөхрөх, улайх, цочрох гэх мэт хүндрэлүүд учирч болно.
  • Хярзангийн массаж хийж буй хүн нь мэргэжлийн эмч, эх баригчийн хийлгэх нь аюулгүй байдаг. Мөн мэргэжлийн эмчийн заавраар хийнэ.
  • Жирэмсэн эх массаж хийлгэхдээ маш сайн сэтгэл санаагаа бэлдсэн байх хэрэгтэй. Шийдвэр гаргахад бэлэн биш, жирэмсэн эхийн сэтгэл санаа тайван бус үед хярзангийн массажыг хийх нь эхийн сэтгэл зүйг үл хүндэлсэнд тооцон, үүнээс болж эх биеэ хэт барих, булчин, хярзан тайвширч тавигдахгүй байх, улмаар массаж ямар ч үр дүн өгөхгүйд хүргэдэг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл