Хөл хүнд болох үед бидний биед ямар өөрчлөлтүүд гардаг бол?

2022-10-20 03:37
Хөл хүнд болох үед бидний биед ямар өөрчлөлтүүд гардаг бол?

 Эх хүнийхээ зөн совин, бие махбоддоо итгээрэй. 

Бид давхар биетэй болсон цагаас бидний бие хүүхдээ аюулгүй бойжуулахын тулд олон олон өөрчлөлтөд ордог. Эдгээр өөрчлөлтүүд нь жирэмсэн болж ялгарах дааврууд өөчлөгдсөний улмаас үүсдэг.

Хэвийн үед бага хэмжээтэй байдаг дааврууд ихээр ялгарч ургийг ихэст бэхлэгдэх, эхийн биеийг өдөр өдрөөр өсч буй урагт дасан зохицоход тусална.

Биеийн жин 10-15 кг аар нэмэгдэнэ.

Амьсгалын тоо нэмэгдэж, 1 минутын амьсгалын эзэлхүүн нэмэгдэн, амьсгаадна.

Зүрхний минутын эзэлхүүн ихсэж, зүрхний цохилтын тоо нэмэгдэнэ.

Эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэнэ.

Захын цусны эсэргүүцэл нэмэгдэнэ.

Умай томрохын хэрээр ходоод, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, бүдүүн гэдсийг шахна

Улаан хоолойн цагираг булчин суларч, цээж хорсоно.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурч өтгөн хатна.

Дааврын өөрчлөлтийн улмаас зарим үед нүүр халуу оргих мэдрэмж төрнө.

Томорч буй умай шээлэй, давсгийг дарснаар, эргэлдсэх цусны хэмжээ нэмэгдснээс ойр ойрхон шээнэ.

Жирэмсэн болсны улмаас, хамгаалх рефлексээр 5 мэдрэхүй ялангуяа үнэрлэх, амтлах мэдрэмж өөрчлөдөнө.

Ургаа бойжуулахад эхэд аюулгүй тайван байдал чухал тул мэдрэлийн системээс өөрчлөлт гарна. жишээ нь мартах.

Хумс үсний ургалт нэмэгдэнэ.

Умай томрохын хирээр арьс сунан ЯЗРАНА.

Дааврын өөрчлөлтийн улмаас арьс нөсөөжинө, мөн хуурайшна.


Та өөрөө байгаль. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААРАЙ.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл