2000 гаруй жилийн өмнө Ромчууд үнэрт эмчилгээг анагаах шидтэйг олж мэдэн эмчилгээнд ашигладаг байжээ. Энэ үеэс хойш анхлан 20-р зууны үед Лүнэ Морис гэгч эрдэмтэн химийн бодис судалж байх үедээ түлэгдэж түүнийгээ лаванда хандалж байсан усанд дүрснээр арьс тэр дороо тайвширч буйг анзааран эфирийн тосны ариутгах болон хор дарах чанарыг олж нээсэн юм.
Эфирийн тосыг дараах байдлаар ашиглаж болно.
1. Шууд уух байдлаар /Зарим оронд хориотой байдаг/
2. Шууд амьсгалах буюу: Эфирийн тос ууршуулагч ашиглах
3. Массаж хийх: Эфирийн тосыг зориулалтын суурь тосонд нэмж массажлаж ашиглана.
Эдгээрээс хамгийн алдартай бөгөөд үр дүнтэй эмчилгээ нь массаж эмчилгээ юм.
Дэлхий ертөнц өөрчлөгдөж хүн ам нэмэгдэхийн хирээр байгалийн нөөц хомсдож бидний өдөр тутамд хэрэглэж буй үнэрт бүтээгдэхүүнд синтетик буюу дуурайлган гаргаж авсан үнэртүүлэгч тосыг ихээр ашиглах болсон. Энэхүү синтетик үнэр оруулагч нь ямар нэгэн анагаах үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд эсрэгээрээ харшил үүсгэх, толгой өвдөх, үнэрт мэдрэг болох, амьсгалын замын өөрчлөлт гарах зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг.
Байгалийн эфирийн тосоор 30 мл үнэртэй ус бүтээхэд +1000 ширхэг сарнай цэцгийг хандалж авдаг. Ийм учир цэвэр эфирийн тос агуулсан бүтээгдэхүүн нь синтетик тос агуулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад зах зээлд харьцангуй үнэтэй худалдаалагддаг.
Эфирийн тосны ач холбогдол:
· Үрэвсэл томуугаас сэргийлэх: цайны модны тос, нимбэг, арц, chamomile, эвкалипт, лаврын навч, нимбэгний бальзам, гаа, розмарин, ганга, лаванда, гераниум
· Сэтгэлийн хямрал: мэлрэг цэцэг, бергамот, жүрж, улаан лиш, сарнай, пачули, иланг-иланг
· Шавьж болон эрвээхэйнээс хамгаалах: цайны мод, мэргэн, эвкалипт, лаванда
· Өвдөлт намдаах: розмарин, geranium, гаа, цайны мод
· Цусны даралт ихсэх: лаванда, мэлрэг цэцэг, гаа, fennel, розмарин, маржорам
· Гипотензи: Ганга
· Дархлааны систем дэмжих: гоньд, лаврын навч, лаванда, нимбэг, ганга, гацуур, нарс, бергамот
· Цусан дахь сахарын хэмжээг бууруулах: eucalyptus, geranium, розмарин;
· Хүч чадлыг нэмэгдүүлэх: пачули, иланг-иланг, герани, мэлрэг цэцэг, хумс, задийн самар, зандан мод;
· Мэдрэлийг бэхжүүлэх: цитрус, нимбэгний бальзам, лаванда,
· Тайвшруулах, амраах: гаа, гацуур, жүрж, бергамот, лаванда, нимбэг
Үнэр эмчилгээг хэрэглэхдээ дараах зүйлийг анхаараарай:
1. Таны ашиглаж буй бүтээгдэхүүн 100% байгалийн гаралтай эфирийн тос ашиглаж буй эсэхийг шалгаарай. Учир нь синтетик үнэртүүлэгч нь маш олон сөрөг нөлөөтэй.
2. Байгалийн амин тосыг таны арьс болон амаар хэрэглэхэд зориулан сайтар шүүж боловсруулсан эсэхэд анхаараарай.
3. Жирэмсэн эмэгтэй, чихрийн шижин, даралт ихсэх болон багасах өөрчлөлтэй хүмүүс эмчийн зөвлөгөөтэй хэрэглээрэй